Хүрэлсүхийн Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ийг шахаачин, шантаажны улс төрөөс аварлаа
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 2020 оны жилийн эцсийн санхүү, эдийн засгийн үзүүлэлтээр улс болон орон нутгийн төсөвт нэг их наяд төгрөгийн төсөв төвлөрүүлсэн байна. Эрдэнэт үйлдвэрийн 41 жилийн түүхэнд ийм ашигтай ажиллаж байсангүй. Ашигтай ажиллах болсон гол шалтгааны нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн зоригтой шийдвэртэй холбоотой юм.
Засгийн газар Монгол улсад 100 хувь ирсэн нэрийн дор хувийн хэвшлийнхний хулгай хийсэн 49 хувийг төр, ард түмний мэдэлд авч чадсанаар Эрдэнэт үйлдвэрийн бодит ашиг, зөв менежмент хийж болдгийг нотоллоо.
Тус үйлдвэрийг ашигтай ажиллах нэрээр улс төрчид, бизнесийнхэн гээд Эрдэнэт үйлдвэрийг чиглэсэн дайралт тасрахгүй байна. Учир нь тэдний мөнгөний том авдрыг төр мэдэлдээ байлгаж, улс төрчдийн дарамт шахааны тендер, худалдан авалт, хулгайн наймааг хийхгүй байгаа учраас ийнхүү тасралтгүй гүтгэх болжээ.
2016 онд улсын төсөвт 187 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 4 нь жилийн дотор ашиг нь огцом өсч 960 тэрбум төгрөгт хүрсэн нь тус үйлдвэрийн удирдлага, менежментийн багийн ажилтай салшгүй холбоотой юм. Тэр тусмаа Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х. Бадамсүрэнгийн гавьяа ч их. Хүнд үед Эрдэнэтийг удирдахдаа ил тод нээлттэй байж, компанид үр ашигтай, улсад үр дүнтэй худалдан авалтуудыг зохион байгуулж ирсэн байдаг. Ингэснээр манай улс төрчдийн утасдаад авчихдаг тендерүүд замхарч, уур бухимдлын төрүүлэх болсон нь нууц биш. Тендер, худалдан авалтыг ил тод, цахимаар зохион байгуулснаар ажил түргэн гүйцэтгэх чадвартай, арын хаалганы биш компани, аж ахуй нэгжүүд шалгарч хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө хийж , өндөр ашигтай ажиллахад нөлөөлсөн байна. Баяжмалын үйлдвэр, ил уурхай гээд технологийн шинэчлэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ -т хийгдэж байгаа юм.
Мөн Эрдэнэт үйлдвэр орон нутгийн болон дотоодын худалдан авалтаа дэмжих бодлого барьсны үр дүнд Орхон аймгийн аж ахуй нэгж, иргэдийн талархлыг хүлээх болсон. Гэтэл энэ үйлдвэрт олон жилийн турш монполиор бараа материал, тоног төхөөрөмж шахаж ирсэн бүлэглэлд үл таалагдаж, Эрдэнэт үйлдвэрийг муутгах, гүтгэх болсон нь хэнд ч ил харагдаж байгаа юм. Эрдэнэтчүүд шантрахгүй ажиллана. Шахаачин, шантаачдыг ил зарлана. 2020 онд илүү их ашигтай ажиллах төлөвлөгөө хийсэн байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.