Зэвсэглэн хил зөрчсөн монголчуудын шүүх хурал ОХУ-д болно

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголын гурван иргэн ОХУ-ын хил зөрчсөн хэрэг гарсан байлаа.
ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Хил хамгаалах албанаас “Морьтой зэвсэглэсэн этгээдүүдийг баривчиллаа” гэж мэдээлж байв.
Манай иргэд гурвуулаа явсан ба орчуулагчаар дамжуулан байцаалт авахад санаатайгаар хил зөрчсөнөө хүлээснээс гадна ОХУ-ын ойд ан хийх зорилготой байсан гэж мэдүүлсэн байна.
Анчдыг Өвөр Байгалийн хязгаарын Кырынск дүүргийн шүүх энэ хэргийг хоёрдугаар сарын 6-нд хэлэлцэх болжээ. Тэднийг буу зэвсэг ашиглан, санаатайгаар хил зөрчсөн гэж үзвэл зургаан жилийн хорих ял оногдуулж магадгүй аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.