Сибирийн бүсийн хэт дулаарал судлаачдыг гайхшруулж байна
ОХУ-ын Сибирийн бүс нутагт хэт дулаарч байгаа нь судлаачдыг гайхшруулж байна. Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт Сибирийн зарим бүс нутагт ердийн бус дулаан өдрүүд болж буйн гол шалтгаан гэдгийг шинэ судалгаанд онцолсон байна.
Энэ жилийн нэгдүгээр сараас зургаадугаар сарын хооронд Оросын Сибирийн бүс дэх дулааны хэм өмнөх жилүүдийн дунджаас 5 хэмээр илүү байжээ. Верхоянск тосгонд л гэхэд зургаадугаар сарын 20-ны өдөр +38 хэм хүрч дулаарсан байна. Арктикийн хойд тойргийн энэ бүсэд өмнө нь дулааны хэм +40 д дөхөж байсан тохиолдол огт бүртгэгдэж байгаагүй юм.
Ийнхүү Сибирийн бүсэд ер бусын дулаан ажиглагдах болсон нь уур амьсгалын өөрчлөлтийн тод жишээ гэдгийг шинэ судалгаанд анхааруулжээ. Мөн Арктик дэлхийн дунджаас хоёр дахин илүү хурдацтайгаар дулаарч байна гэж зарим судлаач анхааруулж байгаа. Олон улсын эрдэмтэн, судлаачдын энэхүү судалгаа хүний буруутай үйл ажиллагаа уур амьсгалын өөрчлөлтийн гол хүчин зүйл гэдгийг дахин баталж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.