“Тик Ток” компанид 186 сая вонын торгууль оногдуулжээ

“Тик Ток” компанид 186 сая вонын торгууль оногдуулжээ

Өмнөд Солонгосын Харилцаа холбооны хорооноос “Тик Ток” компани 14-өөс доош насны хүүхдүүдийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулсан гэж үзэж байгаа юм. 

Мөн тус байгууллагаас Хятадын “Тик Ток” хувийн мэдээллийг  бусад орон уруу зөөвөрлөдөг талаараа хэрэглэгчиддээ мэдээлээгүй  гэдгийг онцолжээ.

Мөрдөн шалгалтын үеэр “Тик Ток” 6 сарын хугацаанд Өмнөд Солонгосын бага насны хүүхдийн 6000 гаруй хувийн мэдээллийг цуглуулсан болох нь тогтоогджээ. Харин “Тик Ток” компаниас орон нутгийн хууль дүрмийн дагуу  үйл ажиллагаагаа явуулсан гэж мэдэгдэж байна. Өмнөд Солонгосын Харилцаа Холбооны Хорооноос оногдуулаад байгаа торгууль нь “Тик Ток”-ийн жилийн орлогын бараг 3 хувьтай тэнцэх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.