Оросын хакеруудыг “COVID-19”-ийн вакцин бүтээж буй байгууллагуудад халдаж байна гэж мэдээлжээ

Оросын хакеруудыг “COVID-19”-ийн вакцин бүтээж буй байгууллагуудад халдаж байна гэж мэдээлжээ

Оросын хакерууд шинэ коронавирусний вакциныг гаргах авахтай холбоотой мэдээллүүдийг хулгайлахыг удаа дараа завдаж байна гэж Их Британийн Үндэсний цахим аюулгүй байдлын төв пүрэв гарагт мэдээлжээ.

“2020 он гарсаар “APT29” хакеруудын бүлэг Канад, АНУ, Их Британи зэрэг орны “COVID-19”-ийн вакцин бүтээж буй байгууллагуудыг онилон халдлага үйлдэж байгаагаас үзэхэд тэд вакцин гарган авах, туршихтай холбоотой мэдээлэл, оюуны өмчийг хулгайлахыг зорьж байх магадлал өндөр байна” гэж Үндэсний цахим аюулгүй байдлын төв мэдээлсэн байна.

“APT29”-ийг өөрөөр “Гүнгүүд” хэмээн нэрлэдэг бөгөөд уг бүлэг нь Оросын тагнуулын газартай холбоотойгоор үйл ажиллагаа явуулдаг гэж дээрх мэдээнд дурджээ. Мөн “APT29” нь Засгийн газар, дипломат байгууллага, судалгааны төв, эрүүл мэнд, эрчим хүчний газруудыг онилон үнэ цэнтэй оюуны өмчийг хулгайлахыг завддаг хэмээн тэмдэглэжээ.

“APT29” шинэ коронавирусний вакцины судалгаа явуулж буй байгууллагуудад үргэлжлүүлэн халдаж болзошгүй байгаа тул цахим халдлагыг илрүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад уриалж байна гэж Үндэсний цахим аюулгүй байдлын төв мэдээлсэн байна.

Их Британийн Гадаад хэргийн яамнаас дээрх мэдээллийн талаар юу гэж мэдээлэв?

Гадаад хэргийн сайд Доминик Рааб Үндэсний цахим аюулгүй байдлын төвийн мэдээллийн талаар хэлэхдээ, Оросын тагнуулын газартай холбоотой хэмээн үзэж буй уг явдлыг “хүлээн зөвшөөршгүй” гэж үзжээ.

“Оросын Тагнуулын газар коронавирусний цар тахалтай тэмцэхээр ажиллаж байгаа байгууллагуудыг онилон халдлага үйлдэж байгаа нь огтоос хүлээн зөвшөөршгүй явдал юм” гэж Д.Рааб мэдэгдсэн байна.

“Их Британи ийм төрлийн цахим халдлага үйлдэж буй этгээдүүдтэй үргэлжлүүлэн тэмцэж, тэдэнд шийтгэл ногдуулахын тулд холбоотнуудтайгаа хамтран ажиллана” гэж тэрбээр мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Иран дахь нууцлаг хэргүүд: Цөмийн реакторын ойролцоох боомтод усан онгоцнууд шатжээ 2020-07-16

Oлон зуун жилийн гайхамшигт түүхтэй эртний барилга нүд ирмэхийн зуурт усанд урсжээ. 2020-07-16

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 13 сая 706 мянга давж, эдгэрсэн хүний тоо 8 сая 166 мянгад хүрлээ. 2020-07-16

Чөлөөт бөхийн ДАШТ ирэх арванхоёрдугаар сарын 12-20-нд болно 2020-07-16

Токиод өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ 2020-07-16

Оросын хакеруудыг “COVID-19”-ийн вакцин бүтээж буй байгууллагуудад халдаж байна гэж мэдээлжээ 2020-07-17

Энэтхэгт халдварын тохиолдлын тоо хэрхэн нэг сая давсан бэ? 2020-07-17

Коронавирусээр халдварласан иргэдийн 17 хувьд нойр булчирхайн үрэвсэл илэрчээ 2020-07-17

Сансрын “Solar Orbiter” аппарат нарны гадаргуугаас 77 сая км зайнаас авсан нарны гэрэл зургийг дэлхийд илгээжээ. 2020-07-17

Бразилд ядуусын хорооллын гурван хүн тутмын нэг нь халдвар авчээ 2020-07-18

Кремль Их Британийн цахим халдлагын талаарх мэдээллийг няцаав 2020-07-18