Бразилд ядуусын хорооллын гурван хүн тутмын нэг нь халдвар авчээ
Бразилын Сан-Паолу хотын ядуусын хороололд амьдардаг гурван хүн тутмын нэг орчим нь коронавирусний халдвар авсан байна гэж тус улсын нэгэн мужийн засаг захиргаа мэдээлжээ.
Мужийн засаг захиргаа энэ долоо хоногт "фавела" хэмээн нэрлэдэг ядуусын хороололд амьдардаг хүмүүсийг шинжилгээнд хамруулжээ. Тэдний дийлэнх нь төлбөрийн чадваргүй тул шинжилгээг үнэ төлбөргүй хийсэн байна. Бразилд оношлуур дутагдалтай байгаа нь хэчнээн хүн халдвар авсныг тогтооход хүндрэл учруулж байгаа юм.
Хүмүүст гадаа талбай болон бусад газарт шинжилгээ хийсэн бөгөөд тэдний нэрийг бүртгэж, шүлсний сорьц авсан байна. Засаг захиргааны мэдээлснээр, баасан гаргийн байдлаар 2500 хүнд шинжилгээ хийсний 30 гаруй хувь буюу 800 орчмоос нь халдвар илэрчээ.
Ядуусын хороололд амьдардаг хүмүүсийн дийлэнх нь жижиг байранд олноороо амьдардаг тул зай барих боломж бага байдаг аж. Засаг захиргаа халдвар илэрсэн хүмүүсээс эмчилгээ хийлгэх юм уу өөрийгөө тусгаарлахыг хүссэн байна. Вирусний халдвар хурдацтай тархаж байгаа Бразилд халдвар авсан хүний тоо хоёр сая давсан бөгөөд уг үзүүлэлтээрээ АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.