Дмитрий Песков: Оросын эсрэг ор үндэслэлгүй гүтгэлгийг эрс няцааж, эсэргүүцэж байна

Дмитрий Песков: Оросын эсрэг ор үндэслэлгүй гүтгэлгийг эрс няцааж, эсэргүүцэж байна

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Бид Их Британид ямар этгээдүүд цахим халдлага явуулах гэж оролдсоныг мэдэхгүй. Энэхүү хэрэг явдалтай ОХУ ямар ч холбоогүй гэдэг нь маш тодорхой юм. Оросын мэдээллийн бааз, байгууллагууд уруу чиглэсэн кибер халдлагатай бид байнга тулгардаг. Цахим халдлага нийтлэг болсон учраас манай холбогдох байгууллагууд ийм зүйлд үргэлж бэлтгэлтэй байж ирсэн. Оросын эсрэг ор үндэслэлгүй гүтгэлгийг бид эрс няцааж, эсэргүүцэж байна" гэж мэдэгдлээ. 

Барууны зарим тагнуулын байгууллагын мэдээллээр "APT29" гэх нэр бүхий хачерчдын групп “Ковид-19”-ийн эсрэг вакцин гарган авахаар ажиллаж байгаа институц, судалгааны байгууллагад уруу цахимаар халдах гэж оролдсон байна. "APT29"-тэй төстэй хакерчдын групп 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр явагдсан кибер халдлагад оролцож байжээ.

Барууны зарим орон дээрх бүлэглэлүүд Оросын тагнуулын байгууллагатай хамтран ажилладаг гэж хардаж ирсэн бол, Кремлийн зүгээс удаа дараа няцаасаар байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Трамп: Америкчуудад амны хаалт заавал зүүхийг үүрэг болгохгүй 2020-07-18

Дэлхий даяар нэг хоногийн дотор халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ 2020-07-19

Эрдэмтэд КОВИД-19 халдварын ШИНЭ ШИНЖ ТЭМДЭГ илрүүлжээ 2020-07-19

БНХАУ-д үерийн улмаас 37 сая хүн хохирол амсаад байна 2020-07-19

Зуун настай ахмад дайчинг "Хөлөг баатар"-аар өргөмжлөв 2020-07-19

Дмитрий Песков: Оросын эсрэг ор үндэслэлгүй гүтгэлгийг эрс няцааж, эсэргүүцэж байна 2020-07-19

Уран гулгагч Екатерина Александровская нас барсан байдалтай олджээ 2020-07-19

Японд халдварын 660 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ 2020-07-19

Хойд Солонгос коронавирусний вакцин бүтээж байна 2020-07-19

ЕХ-ны удирдагчид эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний талаар тохиролцож чадаагүй байна 2020-07-20

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль санхүүгийн зах зээлийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй 2020-07-20