АНЭУ Ангараг руу судалгааны төхөөрөмжөө хөөргөлөө

АНЭУ Ангараг руу судалгааны төхөөрөмжөө хөөргөлөө

Арабын Нэгдсэн Эмират Улс Ангараг гаргийг судлах анхны төхөөрөмжөө өнөө өглөө хөөргөлөө. Тус улс нь нефтиэс хамааралтай байдлаа бууруулж, шинжлэх ухаан, технологийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.

“Hope” буюу “Итгэл найдвар” нэртэй судалгааны төхөөрөмж Японы “Tanegashima” сансрын төвөөс орон нутгийн цагаар өглөөний 6:58 минутад хөөрч, Ангараг гарагт хүрэх долоон сарын аяллаа эхлүүлжээ. Энэхүү төхөөрөмж нь Улаан нүдэн гаргийг тойрон эргэж, агаар мандлынх нь талаарх мэдээллийг илгээх ажээ.

Ангараг гаргийг судлах Арабын анхны төхөөрөмжийг долоодугаар сарын 14-нд хөөргөх байсан боловч цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас хоёр удаа хойшлуулжээ. Төхөөрөмж хөөрснөөсөө хойш цаг гаруйн дараа нарны цэнэг хураагуураа системдээ байрлуулж, дэлхий дэх мэргэжилтнүүдтэй радио холбоо тогтоосон байна.

Одоогийн байдлаар Ангараг гаргийг найман төхөөрөмж судалж байгаа бөгөөд тэдгээрийн зарим нь гаргийг тойрон эргэж байгаа бол зарим нь гадаргуу дээр нь буугаад байгаа юм. Мөн БНХАУ, АНУ шинэ төхөөрөмжүүдээ энэ онд тус тус илгээх төлөвлөгөөг боловсруулаад байна.

АНЭУ Ангарагийг судлах хөтөлбөрт 200 сая ам.долларыг зориулсан гэж тус улсын Дэвшилтэт шинжлэх ухааны яамны сайд Сара Амири мэдээлжээ. АНЭУ-ын мэргэжилтнүүдийн хувьд Ангарагийн агаар мандлын бүрэн зургийг анх удаа гаргаж, өдөр тутмын болон улирал тутмын өөрчлөлтүүдийг нь судлахыг зорьж байгаа ажээ.

АНЭУ энэхүү хөтөлбөрийнхөө талаар 2014 онд анх олон нийтэд танилцуулж байжээ. Мухаммед бин Рашидын нэрэмжит Сансрын төв “Hope” төхөөрөмжийг бүтээхэд АНУ-ын хүрээлэнгүүдтэй хамтран ажиллажээ. “Hope” Ангараг хүртэлх 494 сая километр замыг 121 мянган км/цагийн дундаж хурдтайгаар долоон сарын хугацаанд туулахаар төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Уран гулгагч Екатерина Александровская нас барсан байдалтай олджээ 2020-07-19

Японд халдварын 660 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ 2020-07-19

Хойд Солонгос коронавирусний вакцин бүтээж байна 2020-07-19

ЕХ-ны удирдагчид эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний талаар тохиролцож чадаагүй байна 2020-07-20

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль санхүүгийн зах зээлийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй 2020-07-20

АНЭУ Ангараг руу судалгааны төхөөрөмжөө хөөргөлөө 2020-07-20

COVID-19 халдварын тохиолдлын тоо 14 сая 640 мянга давж, эдгэрсэн хүний тоо 8 сая 734 мянгад хүрлээ. 2020-07-20

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж буй рэпер Канье Уэст сонгогчидтой хийсэн анхны уулзалт 2020-07-20

ОХУ коронавирусний вакцины эмнэлзүйн туршилт амжилттай дуусжээ 2020-07-20

АБНЭУ Ангараг гараг руу сансрын хөлгөө амжилттай хөөргөлөө 2020-07-20

Ираны нийт хүн амын 25 сая нь “COVID-19”-ийн халдвар авчээ 2020-07-20