Ираны нийт хүн амын 25 сая нь “COVID-19”-ийн халдвар авчээ

Ираны нийт хүн амын 25 сая нь “COVID-19”-ийн халдвар авчээ

Иран улсын Ерөнхийлөгч Хассан Роухани 83 гаруй сая хүн амынх нь гуравны нэг буюу 25 сая гаруй хүн коронавирусний халдвар авсан гэж сүүлийн үеийн судалгааны дүнг үндэслэн мэдээлсэн байна.

Хэдийгээр олон хүн хүн халдвар авсан ч сүргийн дархлаа тогтох болоогүй байгааг Ираны ерөнхийлөгч онцолсон нь тус улс "COVID-19" цар тахалтай сүргийн дархлаа тогтоох замаар тэмцэх арга зам эрэлхийлж байгааг илэрхийлсэн алхам боллоо гэж шинжээчид үзэж байна. Иран улсад өнгөрсөн 2 дугаар сарын дунд үед коронавирусний халдварт анхны тохиолдол бүртгэгдсэн. Харин Ираны эрүүл мэндийн салбарынхан "албан ёсны оношилгоонд хамрагдаагүй ч халдвар авсан 25 сая хүн байна. Энэ тоо цаашид 30-35 саяд хүрч болзошгүй. Иймд төр засгийн зүгээс сүргийн дархлаа тогтоно гэж найдахгүйгээр байгаа нөөц бололцоогоо дайчлан, цар тахлын дэгдэлтийг сааруулахын төлөө ажиллана" гэдгээ илэрхийлжээ.

Хамгийн төвөгтэй нөхцөл байдал нь халдвар авсан 1000 хүн тутмын 500 орчимд нь халдварын ямар ч шинж тэмдэг илрэхгүй байгаа юм байна. Иранд 2 дугаар сард анх дэгдэж эхэлсэн цар тахал өнгөрсөн 5 дугаар сард хэсэг хугацаанд намжсан ч 6 дугаар сараас дахин идэвхжиж эхэлжээ. Сүүлийн мэдээгээр Иран улсад халдварт 273 мянга, нас барсан нийт 14мянган тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.