Европын орнуудын задрал ОХУ-д сонин биш
Шотланд Их Британиас гарах гэх мэт Европын аль ч улс орны задрал бидэнд сонин биш гэж ОХУ-аас Их Британид суугаа Элчин сайд Анрей Келин “Sky News” сувагт ярилцлага өгөх үеэрээ мэдээлжээ.
Британийн парламентын Тагнуул, аюулгүй байдлын хорооноос мягмар гарагт гарсан мэдээллийн талаар А.Келин, уг баримт бичигт ОХУ 2014 оны Шотландын тусгаар тогтнолын талаарх бүх нийтийн санал асуулгад хөндлөнгөөс оролцохыг завдсан талаар дурдсан байсан боловч ямар ч баримт нотолгоо байхгүй байсан гэж хэлсэн байна.
“Бид Шотландыг Их Британиас гараасай гэж хүсэхгүй байна. Энэ асуудал бидэнд огт сонин биш” гэж А.Келин нэмж хэлжээ.
Британийн парламентын Тагнуул, аюулгүй байдлын хорооноос мягмар гарагт гаргасан тайланд, ОХУ-Их Британийн харилцаа Оросын одоогийн удирдлага дор сайжирч чадахгүй гэж тэмдэглэжээ. Мөн ОХУ-тай хаалттай хязгаарлагдмал сувгуудаар харилцах шаардлагатай гэдгийг онцолжээ. Түүнчлэн ОХУ “цахим ур чадвараа сайжруулахын тулд зохион байгуулалттай гэмт бүлгүүдийг хөлслөхийг” эрмэлзэн “хорлонтой цахим ажиллагаа” явуулж байна гэж тэмдэглэжээ. Үүнээс гадна Москва 2014 оны Шотландын бүх нийтийн санал асуулгад хөндлөнгөөс оролцохыг завдсан хэмээн дурдсан байна.
Мөн Их Британийн хууль тогтоогчид Москва, Лондонгийн харилцааг энэ үед сайжруулах боломжгүй хэмээн үзэж байгаагаас гадна хоёр талын харилцаа холбоог хаалттай, хязгаарлагдмал сувгуудаар явуулах хэрэгтэй гэж үзжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.