Майк Тайсон, Рой Жонс нар есдүгээр сард тулалдаж магадгүй

Майк Тайсон, Рой Жонс нар есдүгээр сард тулалдаж магадгүй

Дэлхийн боксын үнэмлэхүй аваргууд асан Майк Тайсон, бага Рой Жонс нар 2020 онд тулаан хийх талаар хэлэлцээ хийж байна. Тэдний тулааныг есдүгээр сард АНУ-д хийхээр ярьж байгаа аж.  Домогт тамирчид найман үе тоглох бөгөөд харин жингийн ангиллыг одоогоор тогтоогоогүй байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр төмөр хочит Майк рингэндээ буцаж ирэхээ мэдэгдэж байсан билээ. Тэрбээр хамгийн сүүлд 2005 оны зургаадугаар сарын 11-нд Ирланидын боксчин Кэвин Макбрайдтай хийсэн тэмцээнд ялагдал хүлээж байв. Өдгөө 54 настай Тайсон нийт 58 тулаан хийснээс 50-д нь ялалт байгуулснаас 44 нь нокаутаар өрсөлдөгчдөө унагаж байжээ. Тэрбээр нийт зургаан ялагдал хүлээсэн бол хоёр удаа хайнцжээ. Майк Дэлхийн боксын зөвлөл, Дэлхийн боксын холбоо болон Олон улсын боксын холбооны дэлхийн үнэмлэхүй аварга, дэлхийн аваргаар тодорч байсан юм.

Харин 50 настай Жонс 2018 онд зодог тайлсан ба тэрбээр 66 удаа ялалт байгуулснаас 47 нь нокаутаар өрсөлдөгчөө буулгаж байжээ. Жонс нийт есөн удаа ялагдаж байв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.