БНХАУ-ын тандагч төхөөрөмж, Ангараг гаригт газардаж судалгаа хийнэ
Хятад улс Хайнань арлын зүүн хойд хэсгийн Вэнчан төвөөс Ангараг тандагч “Tian wen-1” төхөөрөмжийг энэ сарын 23-ны өдрийн 12:41 цагт зөөвөрлөгч пуужингаар хөөргөсөн. Тэгвэл тус тандагч төхөөрөмж 2000 гаруй секунд ниссэний дараа урьдчилан товлосон замдаа амжилттай орсон талаар CCTV мэдээллээ.
Хятадын Сансар судлалын газрын нийтэлсэн мэдээнээс үзвэл, Хятадын Ангараг гаригийг тандах төхөөрөмж нь газардах болон тойрон эргэх төхөөрөмжөөс бүрджээ. Түүнчлэн тойрон эргэх, газардах, эргүүл хийх гурван даалгаврыг биелүүлэх юм байна. Мөн Ангараг гаригт газардаж судалгаа хийх аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.