КОВИД-19: Нас барах эрсдэлийг 12 дахин нэмэгдүүлдэг өвчнийг тогтоожээ

КОВИД-19: Нас барах эрсдэлийг 12 дахин нэмэгдүүлдэг өвчнийг тогтоожээ

Чихрийн шижин КОВИД-19 халдвараар нас барах эрсдэлийг 12 дахин нэмэгдүүлдэг болохыг АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв анхааруулжээ.

Халдвар авсан чихрийн шижинтэй өвчтөнүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага зургаа дахин их байдаг аж. Цар тахал дэгдсэнээс хойших статистик мэдээллээс үзвэл, чихрийн шижин нь зүрх судасны өвчний дараа КОВИД-19 өвчнийг хүндрүүлдэг суурь өвчин болохыг судлаачид тогтоожээ. Чихрийн шижинтэй өвчтөнүүдэд бөөрний өвчин, цус харвах, зүрхний шигдээс болох, үе мөчний мэдээ алдах, хараа муудах зэрэг хүндрэлүүд гардаг болохыг Калифорнийн их сургуулийн профессор Пракаш Дидваниа анхааруулжээ. Эдгээр хүмүүсийн дархлааны тогтолцооны үйл ажиллагаа мууддаг нь ноцтой хүндрэл болохыг судлаачид мөн онцолжээ. Охайо мужийн их сургуулийн Анагаах ухааны төвийн доктор Жошуа Жозефын анхааруулснаар, эмч нар цусан дахь глюкозын хэмжээ багассан эсэхийг байнга хянах шаардлагатай аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.