Хятад улс анхны гелийн хийн үйлдвэрээ байгуулжээ
Хятад улс анхны гелийн хийн үйлдвэрээ байгуулсан байна. Тус үйлдвэрт ажилладаг эрдэмтэн, судлаачид “Үйлдвэрийг байгуулснаар Хятад улс гелийн хийн импортын хараат байдлыг бууруулахад чухал алхам болсон” гэжээ.
Тус үйлдвэрийг хятадын Нинся хотонгийн өөртөө засах орны Яньчи суманд байгуулсан бөгөөд энэ сарын 21-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Эрдэмтэн, судлаачдын хэлж буйгаар, одоогоор байгалийн хийн хаягдалаас гелийн хийг гарган авч байгаа бөгөөд энэ нь магадгүй Хятад улс цаашид өргөн цар хүрээгээр гелийн хийг үйлдвэрлэхэд хамгийн чухал ач холбогдолтой зүйл болоод байна.
Гелийн хий нь хөнгөн, өнгөгүй, ховор төрлийн хий бөгөөд пуужин хөөргөх үед шаталтын даралтыг нэмэгдүүлэх, гагнуур хийх үед металыг хамгаалах, лазерын гэрлийг бий болгох, комьпютерийн чип үйлдвэрлэхэд шаардлагатай цэвэр орчинг бий болгох зэрэгт ашиглагддаг юм.
Хятад улс одоогийн байдлаар хэрэглэж буй гелийн хийн хэрэгцээг АНУ болон бусад оронд байгуулсан АНУ-ын үйлдвэрүүдээс импортолдог. БНХАУ-ын ШУА-ийн Физик, химийн шинжлэх ухаан технологийн судалгааны газраас энэ сарын 23-ны өдөр мэдэгдэхдээ, Zhongke Fuhai компани LNG-BOG гель гарган авах төхөөрөмж нь шингэрүүлсэн байгалийн хий /LNG/ уураас өндөр цэвэршилттэй гелийн хийг гарган авсан хэмээв.
Энэхүү үйлдвэр нь жилдээ 20 тн шингэрүүлсэн гель үйлдвэрлэх хүчин чадалтай гэсэн тооцоо гарсан бол хятад улсын жилийн гелийн хэрэглээ 4300 тн давдаг байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.