Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа

Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа

БНХАУ Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль баталсантай холбогдуулан Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх тухай гэрээг цуцаллаа.

Мөн уг хуультай холбоотой эрсдэлийн талаар Шинэ Зеландын иргэдэд сэрэмжлүүлэх зорилгоор аялал жуулчлалын зөвлөгөөгөө шинэчилсэн байна.

Олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад буй Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь Хонконг дахь эсэргүүцэгчдийг шийтгэхэд илүү хялбар болгож өгсний зэрэгцээ тус хотын бие даасан байдлыг сулруулсан юм.

Шинэ Зеландаас гадна Австрали, Их Британи зэрэг орон Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх тухай гэрээгээ цуцлаад байгаа билээ.

Шинэ Зеланд ийм шийдвэр гаргаснаар тус улсаас Хонконг руу хийдэг цэргийн болон хос зориулалттай бараа бүтээгдэхүүн, технологийн экспорт Хятад руу хийдэг эскпорттой адил журмын дагуу явагдах болжээ.

“БНХАУ хууль дээдлэх зарчмыг үгүй хийж, Хонконгийн онцгой статусыг хадгалдаг нэг улс, хоёр системийг сулруулж, олон улсад өгсөн амлалтаа зөрчлөө” гэж Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Уинстон Питерс мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.