Казахстанд 1500 хүн коронавирусээр халдварлажээ

Казахстанд өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 1544 тохиолдол шинээр илэрснээр нийт тохиолдлын тоо 86192-д хүрчээ. Халдвар авсны улмаас нас барсан 793 тохиолдол бүртгэгдээд байгаа бол эдгэрсэн хүний тоо 56.6 мянга давжээ.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 784-өөс нь шинж тэмдэг илэрсэн бол 760 нь шинж тэмдэггүй байжээ. Алма-Ата хотод хамгийн их тохиолдол буюу 271 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Нур-Султан хотод 250 хүн коронавирусээр халдварлажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.