Японд 500 байшин усанд автжээ

Японд 500 байшин усанд автжээ

Японы хойд Ямагата мужид хүчтэй аадар бороо орж, гол үерлэсний улмаас хүн ам оршин суудаг хэд хэдэн дүүрэг усанд автжээ.

Могами голын ойролцоох 500 орчим байшин усанд автсан байна. Оршин суугчдыг цаг тухайд нь нүүлгэн шилжүүлж амжсан учир энэ гамшигт үзэгдлийн улмаас хүн бэртэж гэмтээгүй байна. Одоогоор нүүлгэн шилжүүлэх төвүүдэд хэдэн зуун хүн байрлаж байгаа аж. 

Түүнчлэн гол үерлэсний улмаас Ямагата мужийн хэд хэдэн дүүрэгт тэр дундаа 15 орчим эмнэлэг, ахмад настныг асрах төвүүдэд ус тасарчээ. 

Японы олон бүс нутагт 7 дугаар сарын туршид хүчтэй аадар бороо орсоор байна. Аадар бороо тус улсын баруун өмнөд Хоншю аралд хамгийн их хохирол учруулжээ. Энэ сарын эхээр тус аралд хөрсний гулгалт үүсэж, үер болсны улмаас 80 орчим хүн амь үрэгдэж, 12 мянган байшин барилга эвдэрч сүйдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.