Туркийн парламент олон нийтийн сүлжээнд тавих хяналтыг чангатгах хууль баталлаа

Туркийн парламент олон нийтийн сүлжээнд тавих хяналтыг чангатгах хууль баталлаа

Туркийн парламент гадны олон нийтийн сүлжээнд тавих хяналтыг чангатгах тухай хуулийн төслийг дэмжин баталсан байна. Энэ тухай тус улсын NTV телесуваг мэдээллээ. Энд тэмдэглэснээр шинэ хуулиар олон нийтийн сүлжээ эрхлэгч гадаадын компаниуд буюу фэйсбүүк, твиттер, инстаграммд Туркэд  төлөөлөгчийн  газраа нээх үүрэг хүлээлгэж  байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл тус компаниуд Туркэд тодорхой хариуцлага хүлээх хуулийн этгээдээр бүртгүүлэх  юм. Мөн тус хуулийн заалтын дагуу олон нийтийн сүлжээнд   хууль бус  контент нийтлэгдвэл хариуцлага  хүлээхээр болж байгаа юм. Түүнчлэн худал, хууль бус мэдээлэл тараахаас  урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох үүрэг хүлээх  юм.  Хэрэв  компаниуд  Туркэд  төлөөлөгчийн  газраа нээхээс татгалзвал  үйл ажиллагааг нь хязгаарлах  хаах хүртэл  арга хэмжээ авах аж. Энэ хуулийн төслийг эрх баригч Туркийн эрх баригч шударга ёс, хөгжлийн нам болон  Үндэсний хөдөлгөөн намын  эвслээс санаачилжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.