Хятадын Ерөнхий консулын газрыг “тагнуулын үүр” гэжээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Хьюстон дахь Хятадын Ерөнхий консулын газрыг “тагнуулын үүр” гэжээ. Энэ тухай тэрбээр “Жо Пэгсийн шоу” радио нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.
БНХАУ-ын эсрэг арга хэмжээнүүд нь Төрийн департаментын шугамаар төдийгүй Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчооны шугамаар хэрэгжиж байгааг тэрбээр сануулан дурджээ. “Хятадын Коммунист нам бидний ардчилалд нөлөөлөхөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Ийм зүйл болохыг бид зөвшөөрөхгүй” хэмээн М.Помпео мөн мэдэгдсэн байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь 7 дугаар сарын 27-нд мэдэгдэхдээ, Хьюстон дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газрын ажилтнуудыг тагнуул хийсэн хэмээн Америкийн тал буруутгаж байгааг гүтгэлэг гэж эрх баригчид үзэж байгаа бөгөөд хоёр улсын харилцааг хэвийн болгохын тулд гаргасан алдаагаа залруулахыг Вашингтонд санал болгож байна гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.