Шинжаанд дотоодын гаралтай халдвар тархсаар байна

Шинжаанд дотоодын гаралтай халдвар тархсаар байна

Эх газрын Хятадад өчигдөр буюу пүрэв гаригт шинээр коронавирусний халдвар авсан нийт 127 тохиолдол бүртгэгдсэн нь дахин дэгдэж эхлэсэн цагаас хойших нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болов.

Тус улсын Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, эдгээрийн 123 нь дотоодын гаралтай халдвар ба Шинжаан Уйгарын өөртөө засах оронд үүний ихэнх нь буюу 112, Ляонин мужид 11 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн тус өдөр гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 4 тохиолдол бүртгэгдсэнээс 3 нь Гуандун мужид, 1 нь Тяньжин хотод бүртгэгдэв. Эх газрын Хятадад энэ өдөр нас барсан тохиолдол гараагүй бөгөөд нийт нас баралт 4634, нийт батлагдсан тохиолдол 84 мянга 292 байв.

Түүнчлэн эх газрын Хятадад шинээр 11 шинж тэмдэггүй халдвар тээгч бүртгэгдсэнээс 5 нь гадаадын улс орноос зөөвөрлөгдөн иржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.