Эмэгтэй дугуйчид дэлхийг 263 хоногт тойрч, дээд амжилт тогтоожээ
Их Британийн хоёр иргэн хоёр хүний дугуйгаар дэлхийг хамгийн богино хугацаанд тойрч, Гиннесийн дээд амжилтын номд бичигджээ.
50 гаруй настай Кэт Диксон, Раз Марсден гэгч хоёр эмэгтэй 2019 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Оксфорд хотоос гарч, 2020 оны гуравдугаар сарын 18-нд Лондонд барианд оржээ. Тэд өдөр бүр 50-60 км зай туулсан байна.
Тамирчид Франц, Монако, Итали, Словени, Хорват, Черногор, Албани, Грек, Турк, Гүрж, Энэтхэг, Таиланд, Малайз, Сингапур, Австрали, Шинэ Зеланд, АНУ, Мексик, Марокко, Испани болон Гибралтараар аялсан байна. Аяллынхаа явцад хоёр дугуйчин 50 мянга гаруй ам.долларын хандив цуглуулж, буяны үйл ажиллагаанд зориулж хандивлажээ. Тэд эмэгтэйчүүдийн төдийгүй эрчүүдийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн байна. Эрэгтэй дугуйчид дэлхийг 281 хоногт тойрж, дээд амжилт тогтоож байжээ.
Ирэх арваннэгдүгээр сарын 18-ны өдөр тохиох Гиннесийн дээд амжилтуудын өдрийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Кэт Диксон, Раз Марсден нарын амжилтын талаар сая мэдээлсэн байна. Энэ жил Гиннесийн дээд амжилтуудын өдрийг “Өөрийнхөө ертөнцийг нээ” сэдвийн дор тэмдэглэх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.