БНХАУ-ын навигацийн системийг ашиглалтад оруулах ёслол боллоо
БНХАУ-ын үндэсний навигацийн Бейдоу системийг ашиглалтад оруулах ёслолын ажиллагаа боллоо. Дэлхийн хэмжээнд өргөнөөр ашиглах 3 дахь үеийн хиймэл дагуулуудын системийн үйл ажиллагааг нээх ёслолд Хятадын удирдагч Ши Жиньпин, төрийн Зөвлөлийн гишүүд, нэрт зохион бүтээгчид оролцсон байна.
Ийнхүү Хятад улс тус хөтөлбөрөө хэрэгжүүлэх сүүлчийн шатны ажлаа амжилттай дуусгаснаа дэлхий нийтэд зарлаад байна. Өнгөрсөн сарын 23-ны өдөр БНХАУ тус навигацийн системийнхээ 55 дахь буюу сүүлийн хиймэл дагуулыг Чанжэн 3 Б тээвэрлэгч пуужингаараа хөөргөсөн билээ. БНХАУ энэхүү системийг ашиглалтад оруулах ажлаа 2000 оноос эхэлсэн юм. Хятадын Бейдоу нь Америкийн Жи пИ эс Оросын Глонасс, Европын Холбооны Галилейн дараа ашиглалтад орж буй тойрог зам дахь 3 дахь үеийн 4 дэх навигацийн систем юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.