БНХАУ-аас дипломатуудынхаа тоог бууруулахыг шаардах төлөвтэй байна

БНХАУ-аас дипломатуудынхаа тоог бууруулахыг шаардах төлөвтэй байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас БНХАУ-д хандаж АНУ дахь дипломатуудынхаа тоог эрс  цөөрүүлэх шаардлага хүргүүлэхээр төлөвлөж байгаа бололтой байна.

Энэ тухай Төрийн Департамент дах эх сурвалжуудынхаа мэдээлэлд үндэслэн Вашингтон Пост мэдээлжээ. Энд нийтэлснээр ирэх сарын эхээр  АНУ ийм шаардлага  хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Хоёр талын төлөөлөгчдийн яриа хэлэлцээ  өнгөрсөн 7 хоногт болсон бөгөөд Вашингтон албан  мэдэгдлээ  удахгүй  хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээлжээ. АНУ  дахь БНХАУ-ын дипломатуудын  тоо тодорхойгүй ч зөвхөн Вашингтон дахь ЭСЯ-нд л гэхэд 245  ажилтан ажилладаг байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.