БНСУ-д олон хоног үргэжилсэн бороо орж үер усны аюул нүүрлээд байна...

БНСУ-д олон хоног үргэжилсэн бороо орж үер усны аюул нүүрлээд байна...

БНСУ-ын "Чүнгбү" бүс нутаг болон томоохон хотуудаар хүчтэй аадар бороо олон хоног үргэлжлэн орж хэд хэдэн газар үер үсны аюул нүүрлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар 6 хүн нас барж 8 хүн сураггүй алга болоод байна. 

Хамгийн их хохирол амссан бус нутаг нь "Чүнгбү" хэсэг бөгөөд тус нутаг дэвсгэрт дахин хэсэгтээ бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа ажээ. 

Яг одоо тус улсын нийслэл "Сөүль" болон "Сөүль" орчмын "Гёнги", "Ганвон" аймгуудын нутгаар бороо эрчимтэй орж байна. Тус улсад борооны улирал ихэлсэн бөгөөд үүн дээр Тайваны хойд хэсгийн далайн мандалыг дамжиж буй 4 дугаарын 'Хагүпид' хар салхины нөлөө бас их байгаа гэж мэдээлж байна.


Хар салхи Солонгосын хойгоос хол байгаа хэдий ч халуун орны халуун агаарын уурыг дамжуулж байгаа гэнэ. 
Иймд тус улсын ихэнх нутгуудаар нөгөөдөр буюу Лхагва гариг хүртэл хүчтэй аадар бороо орж нийт хур тундасны хэмжээ 500мм-г давах газрууд байгааг анхааруулж байна. 

Цаг уурын мэдээний албанаас цаашдаа ч 7 хоногийн турш Чүнгбү мужаар бороо үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ тохиолдолд хамгийн урт борооны улирал болох боломжтой гэлээ.

Солонгост амьдарч буй манай иргэд гол ус, уулын нуралт, өндөр хүчдэл, цахилгааны шугам зэргээс болгоомжтой байна уу!!!

 

Орчуулан эмхэтгэсэн : Мэдээллийг Ж.Нармандах

Эх сурвалж : SBS мэдээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.