БНСУ цагаач ажилчдын визийг сунгаж магадгүй
Коронавирусний цар тахлын улмаас эх орон руугаа буцаж чадахгүй байгаа цагаач ажилчдын Солонгост байх зөвшөөрөгдсөн хугацааг сунгах талаар хэлэлцэнэ гэж БНСУ-ын Гамшиг, аюулаас урьдчилан сэргийлэх төв газар мэдэгджээ.
Холбогдох яамд болон тэдгээрийн сайд нар Солонгост байх хугацаа нь дууссан гадаадын ажилчдын визийг нэг удаа 3 сараар сунгаж, улирлын чанартай хөдөө аж ахуйн болон бусад үйл ажиллагаанд оруулцуулах асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдэлд дурдлаа.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар коронавирусний цар тахлын умлаас авсан хязгаарлалт болон нислэгийн хомсдолын улмаас хугацаандаа эх орон руугаа буцаж чадаагүй гадаад ажилчдын Солонгост байх хугацааг 50 хоногоор сунгах арга хэмжээг авсан билээ.
Цагаач ажилчид визний хугацаагаа сунгасаны дараа ч гэсэн эх орон руугаа буцаж чадахгүй байх нөхцөл үүссэн тохиолдолд тэдний визний статус хэвийн буюу хууль зөрчөөгүй гэсэн ангилалд хэвээр байх ажээ. Харин энэ хугацаанд цагаач ажилчдыг ажил хийхийг хориглосон хэдий ч тэд амьжиргааны асуудлаас болж хууль бус ажил хийх хандлагатай байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.