Худалдаа, эдийн засгийн харилцаа АНУ-Хятадын харилцааг тогтворжуулах хүч байгаасай

Худалдаа, эдийн засгийн харилцаа АНУ-Хятадын харилцааг тогтворжуулах хүч байгаасай

БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Ван Шоувэн хэлэхдээ “АНУ-БНХАУ-ын харилцааны өнөөгийн нөхцөл байдал эмх замбараагүй хүчин зүйлүүдтэй тулгарч байна. Гэхдээ АНУ-ын үйлдвэр, худалдааны салбар хоёр орны харилцаанд “гүүр” болж буй хувь нэмрээ цаашид ч оруулж, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдаа эдийн засгийн харилцаа нь хоёр орны харилцааны тогтвортой байдлын “зэвсэг” байгаасай гэж хүсч байна” гэжээ.  

Хятадын Худалдааны яам 7-р сарын 30-ны өдөр Хятад дахь Америкийн үйлдвэр, худалдааны салбарын төлөөллүүдтэй цахим хуралдаан зохион байгуулсан бөгөөд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааны асуудал, Хятадын бизнесийн орчныг сайжруулах болон талуудын харилцан анхаарал хандуулж буй асуудлаар санал солилцсон байна. Уг хурлын үеэр Ван Шоувэн дээрх үгийг хэлсэн байна. Мөн тэрбээр, “Энэ он гарсаар цар тахал дэлхий даяар халдварлаад буй энэ цаг үед Хятад улс гадаад ертөнцөд улам бүр нээлттэй байхыг дэмжин ажиллаж байна” гэдгийг онцолжээ.

Хятад улс дахь АНУ-ын Худалдааны танхимын ерөнхийлөгч Г.Григори, Amway, Generel Motors, Intel, Starbucks, Corteva зэрэг 20 гаруй АНУ-ын аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцсон байна.   

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.