Европын комисс 33 сая гаруй еврогийн санхүүжилт Ливанд олгожээ

Европын комисс 33 сая гаруй еврогийн санхүүжилт Ливанд олгожээ

Бейрут хотын боомтод болсон дэлбэрэлтийн үр дагаврыг даван туулахад нь зориулж Европын комисс Ливанд 33 сая гаруй еврог олгожээ. Энэ тухай Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Ливаны Ерөнхий сайд Хасан Диабтай утсаар ярьсны дүнд мэдэгдсэнд байна. 

"Яаралтай хэрэгцээ шаардлага, эмнэлгийн тусламж үйлчилгээ, тоног төхөөрөмж, нэн чухал дэд бүтцийг хамгаалах ажилд зориулж Европын комисс 33 сая гаруй еврог олгож байна. Хүмүүнлэгийн хэрэгцээг хэрхэн үнэлэхээс хамааран цаашид тусламж үзүүлэх асуудлыг ЕК хэлэлцэнэ” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Түүнчлэн хохирлын хэмжээг үнэлэх, химийн аюултай бодистой хандахад тусламж үзүүлэх шинжээчдийг дайчлах, тоног төхөөрөмжийг нийлүүлэхийн ач холбогдлыг Фон Дер Ляйен онцлон тэмдэглэжээ. “Энэ нь иргэд төдийгүй Бейрут хотын боомтыг сэргээн босгоход чухал ач холбогдолтой юм” хэмээн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Хүнд хэцүү цаг үед хөнгөлөлттэй худалдаа, гаалийн журмыг хялбаршуулах замаар Европын холбоо, Ливан хоорондын худалдааны харилцааг бэхжүүлэх асуудлыг ЕК судлахад бэлэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.