“Facebook” компанийн ажилтнууд ирэх оны 6 дугаар сар хүртэл гэрээсээ ажиллана
“Facebook” компани ажилтнууддаа ирэх оны 6 дугаар сар хүртэл зайнаас ажиллахыг нь зөвшөөрчээ.
“Facebook” компанийн ажилтнуудын дийлэнх нь өнгөрсөн 3 дугаар сарын эцэс гэхэд алсын зайнаас ажиллах горимд шилжжээ. Оны эцэс хүртэл бүх ажилтнаа гэрээсээ ажиллахыг нь зөвшөөрч байгаагаа компанийн удирдлага 5 дугаар сарын 6-нд мэдэгдсэн байна.
Долоо хоногийн өмнө “Microsoft” компани мөн 2021 оны 1 дүгээр сарын 19 хүртэл гэрээсээ ажиллахыг ажилтнууддаа зөвшөөрсөн байна. Харин “Google” компанийн ажилтнууд ирэх оны 7 дугаар сар хүртэл зайнаас ажиллах аж.
“Facebook” компанийн орлого энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11 хувиар өсөж, 18.69 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ оны хоёрдугаар улирлын цэвэр ашиг орлогыг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 98 хувиар өсөж, 5.18 тэрбум ам.долларт хүрсэн байна. “Facebook”-г өдөр бүр 1.79 тэрбум хүн хэрэглэж байгааг 2019 оны 2 дугаар улиралтай харьцуулахад 12 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.