Бейрутын дэлбэрэлтийн улмаас Германы дипломат ажилтан амиа алджээ

Бейрутын дэлбэрэлтийн улмаас Германы дипломат ажилтан амиа алджээ

Ливаны нийслэл Бейрутын боомтод болсон дэлбэрэлтийн улмаас Германы Элчин сайдын яамны ажилтан амиа алдсан болохыг Германы Гадаад харилцааны сайд Хейко Маас баталлаа.

Ливаны Засгийн газар ХБНГУ-ын Засгийн газарт эмгэнэлийн захидал илгээжээ.

Амиа алдсан ажилтны ар гэрт нөхөн олговор олгох эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдэх юм байна.

ХБНГУ лхагва гарагт Иргэний хамгаалалтын газрын 47 хүний бүрэлдэхүүнтэй багийг Бейрут хот руу илгээсэн юм.

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 04-ний 18:08 цагт Бейрутын боомтод хоёр дэлбэрэлт болж 157 хүн амиа алдаж, 5000 гаруй хүн шархадсан билээ.


Эх сурвалж: DW

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.