Энэтхэгт нисэх онгоц ширүүн газардах үед 20 хүн амиа алджээ
Air India Express” агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн нисэх онгоц Энэтхэгийн Керала мужийн Кожикоде хотод ширүүн газардсаны улмаас нас барсан хүний тоо 20 болж нэмэгджээ.
Нас барсан хүмүүсийн дунд онгоцны командлагч, нисгэгч нар байсан аж. Ослын улмаас 140 гаруй хүн шархадсаны дотор нэлээд хүнд бэртэл гэмтэл авсан хэд хэдэн хүн байгаа аж.
Цаг агаарын тун таагүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор онгоц газардахын тулд нислэгийн талбайг хоёр удаа тойрчээ. Хоёр нисгэгч, хөлгийн багийн дөрвөн гишүүнээс гадна онгоцонд нийт 184 хүн сууж явсан байна. Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Энэтхэгийн иргэдийн нутаг буцаах хөтөлбөрийн хүрээнд “Boeing-737” загварын уг нисэх онгоц Дубай хотоос Кожикоде хотын зүг нислэг үйлдэж байх үед энэ осол гарчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.