Хүмүүнлэг сэтгэлгүй Умард Солонгос...
Дэлхийн өнцөг булан бүрт том жижиг гамшиг болж байгаа энэ үед Солонгосын хойг ч ялгаагүй үер усны аюулд өртөөд байгаа билээ.
Өмнөд солонгост үер болсоны дараа умард солонгост ч ялгаагүй их хэмжээний бороо орж буй. Умард солонгосоос имжин голын ус Хан мөрөнрүү цутгадаг бөгөөд 2 улсын дунд усыг илгээдэг Хуанган далан байдаг ажээ. Умард солонгос энэхүү далангаар их хэмжээний усыг өмнөд солонгосруу илгээхийн өмнө урьдчилан 24 цагийн өмнө мэдэгдэхээр тохиролцсон.
Хэрэв урьдчилан далангийн усыг илгээхээ мэдэгдэхгүй бол хоёр солонгосын уулзварын нутаг усныхан гэнэт үерт автах боломжтой.
Гэвч Умард солонгос 8 сарын 3-наас эхэлж урьдчилан мэдэгдэхгүй өөрөөр хэлбэл тэр хавийн нутгийн иргэдэд дайжих цаг өгөлгүй далангийн их усыг өмнөдрүү илгээж байгаа ажээ.
Өмнөд Солонгосын Эв нэгдлийн яамны И сайд "Умардад аадар бороо ороод хэцүү байгаа ч, ядаж л усаа илгээхийнхээ өмнө болов манай талд мэдэгдэх ёстой байсан" гэж хэлэнгээ "Хоёр Солонгосын улс төрийн байдал хэдий хэцүү байгаа хэдий ч, хүмүүнлэгийн үүднээс болон ойрхон газар нутгийн ард иргэдийн аюулгүй байдлыг бодолцож мэдэгдэх хэрэгтэй" гэлээ.
Умард Солонгос 2009 онд ингэж даланг нээж ус илгээснээр голын ойр хавийн нутгийн 4000 иргэдийг яаралтай дайжуулж байсан бөгөөд, тухайн үед 6 иргэн усанд автаж нас барсан гашуун түүх бий.
Умардын мэдэгдэлгүй гэнэт далангийн их усыг өмнөдрүү илгээснээс болж Имжин голын усны төвшин гэнэт ихсэж, тэр хавийн 104 иргэдийг холдуулж байгаа ажээ.
Умард Солонгос өмнөд Солонгосын удаа дараагийн сануулгыг үл тоон урьдчилж мэдэгдэхгүй Хуанган далангийн усыг илгээж байгаад өмнөд Солонгосын талын их хурлын гишүүд болон сайдууд үнэхээрийн харамсалтай байгаагаа илэрхийллээ.
Ким Тэ Нён дэм дэмэндээ ардчилсан намын гишүүн энэ үйлдлийг "Хоёр Солонгосын хэлэлцээрийг зөрчсөн амиа бодсон үйлдэл"гэж шүүмжлэн дахин давтахгүй байхыг хүслээ.
Байдал ийм байхад өмнөд Солонгосын эв нэгдлийн яамнаас дэлхийн хүнсний байгууллага болох WFP-р дамжуулж 11,900,000,000 воны тусламжийн мөнгийг умардын 7 хүртэл насны хүүхдүүд болон жирэмсэн ээжүүдэд туслах зорилгоор өгөхөөр шийдвэрлээд байгаа аж.
"Би үхэхээс чи үх" гэх умард Солонгосын амиа хичээсэн хүмүүнлэг бус үйлдэлд өмнөд Солонгосын иргэд эгдүүцэн дургүйцэж байна.
Мэдээллийг Ж.Нармандах, 2020.08.06.
Эх сурвалж: MBN.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.