Узбекстан иргэдийн очсон сауна болон Исламын шашны цуглаанд оролцсон хүмүүсийг хайж байна...

Узбекстан иргэдийн очсон сауна болон Исламын шашны цуглаанд оролцсон хүмүүсийг хайж байна...

БНСУ-н Чүнбүг аймгийн Чонгжү хотод 4-ны өдөр ковид19-н халдвар авсан нь мэдэгдсэн Үзбекстан улсын иргэн А, В нь өвчний далд хугацаандаа 7 сарын 30-ны өдрийн  16 цаг 30минутын үед 'Чүнбүг унчон' гэдэг нийтийн саунд орсоноос гадна, Чонгжү хотод байдаг "Чингис хаан" Монгол хоолны газраар 8 сарын 1-ны өдрийн 19 цагийн үед үйлчлүүлжээ.

Тэд нийтийн саунд орохдоо маск зүүгээгүй бөгөөд одоогоор тэдний ойрын хавьтагч 4 хүн нэмж корона туссан нь мэдэгдэж явсан газрыг нь шалгаж байна. Чонгжү хотын мэдээлснээр А, В нартай ойрхон байсан коронагийн халдвар авсан 3 хүн болон танил 1 хүн, эдгээр 6-н Үзбекстан иргэд нь Исламын шашны цуглаанд мөн явсан нь тодорхой болсон гэлээ.

Ислам шашны цуглаан нь 7 сарын 31-нд Чонгжү хотын Хындог дүүргийн Шинюүрбун цэцэрлэгт хүрээлэнд болсон бөгөөд цуглаан 2 хэсэгтэй, эхний хэсэгт 300-аад хүн, 2-р хэсэгт 40-өөд хүн оролцсон ажээ.

Иймд Узбекстан иргэдийн очсон сауна болон Исламын шашны цуглаанд оролцсон хүмүүсийг хайж байна.

/А, В (Чүнбүг аймгийн 75,76 дахь коронагийн өвчтөн) хоёрын явсан замыг олж зургаар хавсаргав/


Чонгжүд амьдардаг Монголчууд их байдаг учир доорх явсан замтай нь таарвал харъяалагдах газрынхаа "Эрүүл мэндийн төв"-тэй холбогдож зөвөлгөө аван шинжилгээнд хамрагдана уу!!!
(Шинжилгээ өгөхөөр явахдаа маск зүүх, нийтийн тээвэрт сууж болохгүй)

Халдварт өвчинтэй тэмцэх газар нь энэхүү тохиолдол нийтэд тарах вий гэж эмээж, дор бүрнээ сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Мэдээллийг Ж.Нармандах, 2020.08.05.
Эх сурвалж: Чонгжү ёнхаб мэдээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өмнөд Солонгос 10 мянган оношлуур Умардад илгээнэ 2020-08-07

Солонгосын “Залуу Эмч” нар улс орон даяар нэгэн зэрэг ажил хаялт зарлалаа. 2020-08-07

Эл өдөр эе, эвээ ололцох найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах сайн хэмээжээ. 2020-08-08

БНСУ-ын Ерөнхийлөгчийн зургаан зөвлөх албан тушаалаасаа огцрох тухайгаа мэдэгджээ 2020-08-08

Хүмүүнлэг сэтгэлгүй Умард Солонгос... 2020-08-08

Узбекстан иргэдийн очсон сауна болон Исламын шашны цуглаанд оролцсон хүмүүсийг хайж байна... 2020-08-08

Гэрээгээр ажиллаж байгаад харласан, ОНГОЦНЫ МӨНГӨӨ аваагүй удсан(3 жилээс дээш) иргэд МӨНГӨӨ ХУРДАН АВААРАЙ. 2020-08-08

БНСУ-д оршин суугаа Монгол иргэдийн анхааралд! 2020-08-09

Фото мэдээ: БНСУ-д их хэмжээний аадар бороо үргэлжлэн орж, дараах нөхцөл байдал үүссэн байна 2020-08-09

Бусан хот болон Өмнөд, Умард Кёнсан мужид ажиллаж амьдарч буй монгол иргэдийн анхааралд 2020-08-10

БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 31 хүн амиа алджээ 2020-08-10