“TikTok” АНУ-ын засаг захиргааны эсрэг шүүхэд хандан гомдол гарган

“TikTok” АНУ-ын засаг захиргааны эсрэг шүүхэд хандан гомдол гарган

“TikTok”  хавсралтыг эзэмшигчид 8 дугаар сарын 11-нд АНУ-ын засаг захиргааны эсрэг шүүхэд хандан гомдол гаргаж магадгүй байна. “TikTok” хавсралтыг бүтээсэн “ByteDance” компанийн эзэмшигчтэй гэрээ байгуулахыг хориглосон захирамжид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсантай холбоотойгоор ийм шийдвэрийг гаргах аж. 

Өргөдлийг Калифорни муж улсын өмнөд тойргийн шүүхэд өгөх аж. “TikTok”-г буруутай хэмээн үзэж байгааг нь няцаах боломж олгоогүй учир ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан захирамжийн үйлчлэлийг хууль бус хэмээн баримт бичигт тодорхойлж байна. Түүнчлэн үндэсний аюулгүй байдлын үүднээс захирамжид гарын үсэг зурлаа хэмээн Америкийн засаг захиргааг мэдэгдсэнийг үндэслэлгүй гэж гомдол мэдүүлэгчид үзжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.