Хонконгийн ардчиллыг дэмжигч Жимми Лайг баривчилжээ
Хонконгийн ардчиллыг дэмжигч, бизнесийн магнат Жимми Лайг гадны хүчнийхэнтэй хуйвалдсан хэрэгт сэжиглэж баривчилсан гэж түүний туслах Марк Саймон мэдэгдлээ.
Түүнийг өнгөрсөн 6 дугаар сард БНХАУ-ын баталсан Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд баривчилсан байна.
Жимми Лай өнгөрсөн жил Хонконгт болсон ардчиллын төлөөх эсэргүүцлийн ажиллагааг дэмжиж байжээ. Үүний улмаас тэрбээр энэ оны хоёрдугаар сард хууль бус цуглаан зохион байгуулсан, айлган сүрдүүлсэн хэрэгт холбогдон баривчлагдсан боловч цагдаагийн батлан даалтаар гарчээ.
Энэ удаа Жимми Лай гадны хүчнийхэнтэй хуйвалдсан хэргээр баривчлагдсан гэж “Apple Daily” сонин гаргадаг “Next Digital” хэвлэлийн компанийн гүйцэтгэх захирал Марк Саймон мэдэгдэв.
Хонконгийн эрх баригчид одоогоор уг асуудалд ямар нэг тайлбар өгөөгүй байна.
Уг хуулийн төсөл батлагдсанаар Хятадын эрх баригчид Хонконгийн ардчиллын төлөөх жагсаал зохион байгуулагчид болон тэдгээрийг дэмжигчдийн үйлдлийг таслан зогсоож, шийтгэх боломжтой болсноос гадна тус хотын бие даасан байдлыг сулруулсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.