М.Оюунчимэг: Сургуулийн орчинд хийжүүлсэн ундаа борлуулахгүй байх хууль өргөн барина

М.Оюунчимэг: Сургуулийн орчинд хийжүүлсэн ундаа борлуулахгүй байх хууль өргөн барина

УИХ-ын 2019 оны намрын чуулганы хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлангаа УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд тавилаа.

Өнгөрсөн хугацаанд Өргөдлийн байнгын хорооны байнгын хороонд эцэг эхчүүдээс ерөнхий боловсролын сургуулийн орчны асуудлыг хөндсөн 1000 гаруй өргөдөл ирсэн байна. Энэ талаар Тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Өргөдлийн байнгын хороонд ерөнхий боловсролын сургуулийн орчин тойрны газар чөлөөлөлтийн асуудал хүнд байгаа тухай гомдол их ирсэн. Тиймээс байнгын хорооноос нийслэлийн ЧД-ийн 39 дүгээр сургуулийн газрыг чөлөөлж сургуульд нь хүлээлгэж өгсөн. Бид мөн 85 дугаар сургуулийн дэргэд замын тэмдэглэгээг хууль дүрмийнх нь дагуу хийлгүүлсэн. Үүнээс гадна ЕБС-ийн орчимд зарагдах ёсгүй хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж байгааг болиулах үүднээс зарагдах ёсгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан. Үүнтэй холбогдуулан хийжүүлсэн ундааг сургуулийн орчинд борлуулахгүй байх хуулийн төсөл өргөн барихаар бэлтгээд байна. Мөн аюултай хог хаягдал хадгалдаг хуванцар сав, нийлэг уутыг ахуйн хэрэглээнд хэрэглэхийг хязгаарлах чиглэлээр ажилласан. Бидний ажлын үр дүнд Засгийн газраас 189 дүгээр тогтоолоороо нийлэг уутны хэрэглээг хязгаарласан. Түүнчлэн аюултай хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулаад байна” хэмээн мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.