Цэргийн бүртгэл дууслаа

Цэргийн бүртгэл дууслаа

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

Цэргийн бүртгэл хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хорооны Засаг даргын ажлын байранд үргэлжилнэ. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжаар цэргийн бүртгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 7-ныг хүртэл явуулна гэж заажээ.

Сануулахад, цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.