Хятадын ард түмэнд туслахыг Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэгээс уриаллаа

Хятадын ард түмэнд туслахыг Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэгээс уриаллаа

БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт өвчин гарч, халдвар авсан хүний тоо өчигдрийн /2020.02.06/ байдлаар 28060 хүрч, 560 гаруй хүн нас барж, Хятадын нийт ард түмэнд томоохон сорилт тулгарч байна.

“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн Монгол ардын зүйр үг байдаг. Монголын ард түмэн энэ хүнд цаг үед хөрш Хятадын ард түмэнтэй хамт байж, сэтгэлийн дэм, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэгээс төрийн ба төрийн бус байгууллагууд, БНХАУ-тай хамтран ажилладаг аж ахуйн нэгж болон нийт монголчууддаа уриаллаа.

 

Уриалгыг хүлээн авч, дараах дансаар хандив ирүүлэхийг тус нийгэмлэг хүссэн байна.

 

Банкны нэр: Хасбанк

Дансны нэр: Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэг

Дансны дугаар: 5003011207

Лавлах утас: 95959329, 99081580

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.