“Сонгох, сонгогдох эрхээ хамгаалуулахаар ҮХЦ-д хандаж байна”

“Сонгох, сонгогдох эрхээ хамгаалуулахаар ҮХЦ-д хандаж байна”

Өнөөдөр /2020.02.07/ сонгох, сонгогдох эрхээ хамгаалуулахаар дуу хоолойгоо нэгтгэсэн иргэдийн төлөөлөл Үндсэн хуулийн цэцэд шаардах бичих хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэдгээр иргэд, “Төрийн гаргасан шийдвэрт хяналт тавьж гаргасан шийдвэрийг хянах гол үүрэг бүхий Үндсэн хуулийн цэц төрийн мэдэлтнүүдийн эрхэнд орсон. Улмаар ард иргэдийн өмнөөс төрд хяналт тавих үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас үүдэж урвагч, хулгайчид улсаар дүүрэх шалтгаан болж байна. Үүнд анхаарал тавьж таслан зогсоохоор нэгдэж байна” гэдгийг онцоллоо.

Мөн энэ тухай доктор Д.Мөнхсайхан хэлэхдээ, “Монгол Улсын үндсэн хууль удаа дараа зөрчигдөж байна. Үндсэн хуульд зааснаар үндсэн хуулийн зөрчлийг нэн даруй таслан зогсоох чиг үүрэгтэй байгууллага бол МУ-ын Үндсэн хуулийн цэц. Гэтэл энэ байгууллага маргаан хэрэг шийдвэрлэх хуулийг зөрчиж байгаа. Тодруулбал Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд гаргасан ард иргэдийн мэдээллийг хууль зөрчин удаан хугацаагаар нуун дарагдуулж байна” гэлээ.  

Түүнчлэн Доктор  Т.Баярхүү хэлэхдээ, “Эрх  баригчид сонгуулийн хуулийг баталсан. Уг хууль нь үндсэн хуульд зааснаар иргэний сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн. Гаднын оронд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн сонгох эрхийг хязгаарласан. Түүнчлэн сонгуулийн хуульд эрүүгийн хуулиар зохицуулагддаг харилцаа орж ирсэн. Сонгуулийн хууль нь эрүүгийн хууль биш улс төрийн эрхээр баталгаажсан хууль. Харин 1992 оноос хойш Үндсэн хуулийн цэц сонгуулийн тухай хуулиар эрх баригчдад ашигтай байдлаар хандаж ирсэн. Иргэн хүний сонгох эрх ноцтойгоор зөрчигдсөөр байна. Доктор  Т.Баярхүү миний бие арав гаруй жил сонгуульд оролцож, ард иргэдийгээ өргүй болгох ажлыг төлөвлөсөн. Энэ сонгуулиар би өрсөлдөнө. Та нар намайг сонгохгүй бол өрнөөс гарахгүй шүү” гэлээ.

Үндсэн хуулийн цэц асуудал шийдвэрлэхгүй удаж, нуун дарагдуулдаг, эрх мэдэлтнүүдийн талд асуудлыг шийдвэрлэсээр ирсэн нь үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилдог бус сонгодог болох тогтолцоонд шилжих хэрэгтэй гэж тэд онцоллоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.