Орхоны эмнэлэгт тусгаарласан иргэнээс коронавирус илрээгүй
Орхон аймгийн эмнэлэгт тусгаарласан 25 настай эрэгтэйгээс коронавирусийн халдвар илрээгүй болохыг албаны хүмүүс мэдээллээ.
БНХАУ-ын Ухань хотоос ирсэн эрэгтэй У энэ сарын 5-нд Орхон аймгийн "Мэндцэцэн" өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, түүнээс шинжилгээ аваад байсан юм.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад “Орхон аймгаас ирсэн хоёр шинжилгээний хариу сөрөг гарсан” гэлээ.
Дээрх иргэнээс гадна Орхон аймагт коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нэг иргэнээс шинжилгээг авч, дээжийг ХӨСҮТ-д ирүүлсэн бөгөөд халдварт вирусийн шинж тэмдэг илрээгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.