Австралид ажилгүй иргэдийн тоо анх удаа нэг сая давжээ

Австралид ажилгүй иргэдийн тоо анх удаа нэг сая давжээ

Австралид ажилгүй иргэдийн тоо анх удаа нэг саяыг давж, ажилгүйдлийн түвшин долдугаар сард 0.1 нэгж хувиар өсөж, 7.5 хувьд хүрсэн тухай тус улсын Үндэсний статистикийн товчооны мэдэгдэлд дурджээ.

Долдугаар сард ажлын байраа олсон иргэдийн тоо нэлээд нэмэгдсэн ч нийт ажилгүйчүүдийн тоо өссөн үзүүлэлт гарсан байна. Долдугаар сарын сүүлчээр бүртгэгдсэн хөдөлмөр эрхлэгсдийн тоог гуравдугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад хагас саяар бага байжээ. 

Коронавирусний цар тахлын хоёр дахь давалгаа дэгдэж хөдөлмөрийн зах зээлд нөлөөлөх үед болон засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд ажлын байраа алдсан хүмүүст олгогдож буй тэтгэмж аравдугаар сард зогссоноор ажилгүй иргэдийн тоо дахин өснө гэж статистикийн товчоо таамаглаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.