Импортын тахианы махнаас коронавирус илэрчээ

Импортын тахианы махнаас коронавирус илэрчээ

БНХАУ-ын өмнөд хэсгийн Шенжен хотын Эрүүлийг хамгаалах хорооны мэдээллээр Өмнөд Америкаас импортоор орж ирсэн тахианы махнаас коронавирус илэрсэн байна.

Шенжен хотын Захиргаа БНХАУ-ын засаг захиргаанаас боловсруулсан журмын дагуу импортын бараануудад шалгалт хийхэд тахианы махнаас коронавирус илэрсэн байна.

Вирусний халдвар илэрсэн тахианы махыг Шенжен хотын Лонганг дүүрэг дэх агуулахад хадгалж байжээ. Тиймээс тэр хавийн хүнсний дэлгүүр, ойролцоох үйлчилгээний газруудыг түр хаан шалгалт оруулах аж.

Одоогоор чухам ямар компанийн махнаас илэрсэн гэдгийг зарлаагүй байна.

Шенжен хот даяар тус тахианы махыг худалдан авсан дэлгүүр, үйлчилгээний газруудыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хувь хүн, албан байгууллагыг шалгахаар болжээ.


Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.