У.Хүрэлсүх: Иргэдээ татаж авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана

У.Хүрэлсүх: Иргэдээ татаж авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, “Монгол, Солонгосын найрамдлын жил”-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн COVID-19 цар тахалтай тэмцэх, иргэдээ татан авах чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа хэлээд тус улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд боломжит бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүслээ.

Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ үед Монгол Улс халдварыг дотооддоо алдалгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч байгааг өндөр үнэлдэгээ тэмдэглээд агаарын бохирдлыг бууруулах зэрэг төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар газрын тос боловсруулах үйлдвэрийн явцыг эрчимжүүлэх үүрэг өглөө 2020-08-13

Олимпийн аварга Н.Түвшинбаяр маргааш үүрэгт ажлаа хүлээн авна 2020-08-13

Байцаагчийн торгуулийг зөвшөөрөөгүй “CU”-гийн асуудлыг ШҮҮХ шийджээ 2020-08-13

О.Магнайгийн ээжид хууль бусаар 10 давхар байшин авч өгсөн дөрвөн хүнийг шүүх хурлыг товлолоо 2020-08-13

Нээлттэй болон хаалттай хорих ангиудын ЯЛГАА ба ЗЭРЭГЛЭЛ 2020-08-13

У.Хүрэлсүх: Иргэдээ татаж авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана 2020-08-13

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллалаа. 2020-08-13

Цар тахлын эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2020-08-13

Амны хаалтаа тогтмол зүүхийг дахин шаардаж уриалав 2020-08-13

Яармаг дахь техникийн төвийн барилгын шав тавих ёслол боллоо 2020-08-13

Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдлаа 2020-08-13