Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдлаа

Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдлаа

Их, дээд сургуулиудын 2020-2021 оны шинэ хичээлийн жил удахгүй эхэлж буйтай холбоотойгоор дотоодын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдлаа. Үүнд:

  • "С.Зориг сан", Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан, жил бүрийн 9 сард зарладаг 1.8 сая төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр. Энд нийт 60 оюутан хамрагддаг байна. 
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг нь жил бүрийн 5 дугаар болон 12 дугаар сард зарладаг бөгөөд нийт 30 оюутан хамарагддаг. Энэ 1.2 сая төгрөгийн мөнгөн тэтгэлэг олгодог.
  • “Голомт" банкны нэрэмжит тэтгэлэг хөтөлбөрийг жил бүрийн 9 дугаар сард зарлаж, нийт 100 оюутан хамрагддаг. Энэ нь 700 мянган төрөгийн тэтгэлэг юм.
  • Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг 11 дугаар сард зарладаг. Нийт 40 хүртлэх оюутан хамрагдах энэхүү хөтөлбөр нь 1 сая төгрөгийн тэтгэлэгтэй юм.
  • “Оюу толгой” компанийн тэтгэлэг нь жил бүрийн 10 дугаар сард зарладаг бөгөөд уул уурхай чиглэлээр амжилттай сурч байгаа оюутан залуучуудад санхүүгийн тэтгэлэг өгөх зорилготой. Үүнд 200 оюутан хамрагдана

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.