Бразил улсад нийт халдварын тоо 3.224.876 болжээ.

Бразил улсад нийт халдварын тоо 3.224.876 болжээ.

Коронавирусний халдварын тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа Бразил улсад нийт халдварын тоо 3.224.876 болжээ. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.

Бразилд хоногт 60.091 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус улсад нас баралт 105.598 болсон байна.

Вирус судлаачдын үзэж байгаагаар “COVID-19”-ийн халдвар дэлхий даяар нэмэгдэж, удахгүй зарим улсад хоёр дахь давлагаа эхлэх аж.

Бразилын өмнө АНУ халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж буй. Тус улсад 5.253.945 хүн халдвар авч, 166.904 хүн нас барсан бол Энэтхэг хоёр сая гаруй халдвартайгаар дэлхийд гуравдугаарт орж ирсэн. ОХУ болон Өмнөд Африк дөрөв, тавд бичигдэж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.