Их Британи хэд хэдэн улсаас ирсэн иргэдийг тусгаарлана

Их Британи хэд хэдэн улсаас ирсэн иргэдийг тусгаарлана

Нидерланд, Франц, Монако болон өөр хэд хэдэн орноос манай улсад ирж буй хүмүүсийг заавал тусгаарлалтад хамруулна хэмээн Их Британийн Тээврийн сайд Грант Шэппс мэдэгджээ.

“Тээврийн коридор нээлттэй байсан орнуудынхаа жагсаалтаас бид Франц, Нидерланд, Монако, Мальта улс болон Аруба, Тёркс ба Кайкос арлуудыг хасаж байна. Эдгээр улсаас Их Британийг зорин ирсэн хүмүүс 14 хоногийн тусгаарлалтад хамрагдах шаардлагатай” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Коронавирусний тархалтыг зогсоохын тулд бид хөрш орнууддаа ч хатуу хандахаас өөр аргагүй гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон пүрэв гарагт мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор ижил арга хэмжээ авахаа Францын эрх баригчид мэдэгдсэн байна. 

Коронавирусний цар тахлын үеэр хилээ хаагаагүй Европын цөөн хэдэн орны нэг нь Их Британи юм. Зургадугаар сарын 8-наас Их Британийг зорин ирсэн хүмүүс хоёр долоо хоногийн тусгаарлалтанд заавал хамрагдах ёстой байсан бол долдугаар сарын 10-наас энэ шаардлага 50 гаруй орноос ирж буй иргэдэд үйлчлэхээ больжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.