ДЭМБ: Коронавирусээр хоёр дахь удаагаа халдварлах боломжтой нь нотлогдоогүй
Коронавирусээр дахин халдварлах боломжтой гэдгийг ДЭМБ одоогоор баттай хэлж чадахгүй гэж тус байгууллагын шинжээч Мария ван Керкхове мэдэгджээ.
"Зарим оронд коронавирусээр дахин халдварласан тохиолдлууд бүртгэгдээд байгаа билээ. Гэхдээ энэ нь хараахан батлагдаагүй. Учир нь үүнд олон хүчин зүйл хамааралтай. Тухайлбал, тухайн хүнийг ямар шинжилгээнд хамруулсан бэ гэдэг нь чухал. Эерэг гарсан шинжилгээний хариу хэсэг хугацааны дараа сөрөг гарсан атлаа дараа нь дахин эерэг гарах тохиолдлууд байдаг. Энэ нь дахин халдварлаж байна гэсэн үг биш юм. Бас нэг хүчин зүйл нь халдварын дараах дархлааны хариу урвал юм” хэмээн тэрбээр ярьжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.