АНУ-ын Худалдааны яам Хятадын “Huawei” корпорацийн 33 охин компанийн эсрэг хязгаарлалт тогтоожээ.
“Аж үйлдвэр, аюулгүй байдлын товчоо “Huawei” болон тус компанитай холбоотой компаниудад нэмэлт хязгаарлалтын арга хэмжээ авна. Экспортын хяналтын журамд хамаарах бүх бүтээгдэхүүний зөвшөөрлийг шаарддаг компаниудын жагсаалтад “Huawei” компанийн 38 охин компанийн нэмж оруулж байна” хэмээн Худалдааны яамны мэдэгдэлд дурджээ.
Энэхүү хязгаарлалтад Америкийн технологи ашиглан үйлдвэрлэсэн гадны чипүүдэд нэвтрэхтэй холбоотой асуудлууд багтжээ. Хоригт 21 улсын компани орсон байна.
Хятадын “ZTE”, “Huawei” компанийн харилцаа холбооны тоног төхөөрөмжийг төрийн байгууллагууд худалдан авах, ашиглахыг АНУ өнгөрсөн оны 8 дугаар сард хоригложээ. АНУ-ын мэдээлэл-харилцаа холбооны дэд бүтцийг гадаадын аюул заналаас хамгаалах зорилгоор онц байдал тогтоох тухай зарлигт Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны тавдугаар сарын 15-нд гарын үсэг зурсан. Үүнтэй холбогдуулан тус улсын Худалдааны яам “Huawei” компанийг "үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна" гэж үзэн тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хар жагсаалтад оруулсан юм..
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.