Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко шинэ үндсэн хууль батлагдсаны дараа сонгууль явуулахыг зөвшөөрчээ

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко шинэ үндсэн хууль батлагдсаны дараа сонгууль явуулахыг зөвшөөрчээ

Бүх нийтийн санал хураалт явуулж, шинэ үндсэн хууль батлагдвал шинээр сонгууль явуулах боломжтой гэж Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгджээ.

“Бид шинэ үндсэн хуулийг батлах хэрэгтэй. Парламентын сонгууль ч бай ерөнхийлөгчийн сонгууль ч бай бид шинэ үндсэн хуулиар сонгууль явуулах ёстой” гэж тэрбээр хэлжээ.

Беларусьт 8 дугаар сарын 9-нд ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. Сонгуулийн төв комиссын урьдчилсан дүнгээр, Беларусийн одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко сонгогчдын 80.08 хувийн саналыг авсан бол Светлана Тихановская 10.09 хувийн саналыг авч, хоёрдугаарт жагсжээ. Санал хураалтын дараа Беларусьт олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөжээ. Жагсаал цуглаан хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Дотоод хэргийн яамны мэдээлснээр хэдэн мянган хүн саатуулагдсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бээжинд “Covid-19” цар тахлын үйл явцыг харуулсан үзэсгэлэн нээгджээ 2020-08-18

АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан БНХАУ-д мэдээлэл зарсан хэргээр саатуулагджээ 2020-08-18

Доналд Трамп: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “дэлхийн хэмжээний шатарчин” гэж үзжээ 2020-08-18

АНУ-ын Худалдааны яам Хятадын “Huawei” корпорацийн 33 охин компанийн эсрэг хязгаарлалт тогтоожээ. 2020-08-18

ОХУ-ын Тула мужид цар тахал дэгдэж эхэлснээс хойш 1300 гаруй эмнэлгийн ажилтан коронавирусээр халдварлажээ 2020-08-18

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко шинэ үндсэн хууль батлагдсаны дараа сонгууль явуулахыг зөвшөөрчээ 2020-08-18

АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг цул алтан солирыг судлахаар болжээ 2020-08-18

Монгол шинэ хүйтэн дайны төвд оршиж байна 2020-08-18

Испанийн экс хаан Хуан Карлос Арабын Нэгдсэн Эмирт улсад очсон тухай мэдээллээ. 2020-08-18

Малид үймээн дэгдээсэн цэргийнхэн ерөнхийлөгчийг баривчилжээ 2020-08-19

Халимагчууд “Далай ламыг урих нь бидний эрх” гэж мэдэгдлээ 2020-08-19