ШӨХТГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томиллоо

ШӨХТГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргыг шинээр томиллоо.

Тус газрын даргаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг томилжээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар О.Магнай, Т.Аюурсайхан нар ажиллаж байсан. 

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус байгууллагыг Б.Лхагва удирдсан бол энэ удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Б.Бат-Эрдэнэд итгэл хүлээлгэжээ.

Тэрбээр Мэргэжлийн хяналтын дэд дарга, ЗГХЭГ-ын дэд дарга, Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.