Монгол Улсын заан М.Бадарчид “Toyota land cruiser 200” маркын автомашин бэлэглэлээ
Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд долоо давж улсын заан цол хүртсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарчид “Нутгийн буян” группээс “Toyota land cruiser 200” маркын автомашин бэлэглэлээ.
Өдгөө 29 настай тэрбээр 2012 онд Архангай аймгийн баяр наадамд сумын заан Б.Мөнх-Эрдэнээр найм даван түрүүлж аймгийн арслан, 2017 оны улсын баяр наадамд улсын заан Б.Соронзонболдоор дөрөв, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав, улсын начин Ч.Батчулуунаар зургаа даван Монгол Улсын харцага цолны болзол хангаж байв.
Харин энэ жилийн улсын баяр наадамд аймгийн арслан Н.Хүрэлсүхээр тав, аймгийн арслан Х.Цогтгэрэлээр зургаа, улсын арслан Р.Пүрэвдагваар долоо давж, Монгол Улсын заан цолны болзол хангасан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.